Есөн мянган хуулийн этгээд татан буугджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-18 17:31:13

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийн статистик үзүүлэлтийг ҮСХ-ноос өчигдөр танилцуулав.


Бизнес регистрийн сан: Үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн тоо өмнө оныхоос 5.5 хувиар өслөө. Статистик бизнес регистрийн санд 2023 оны жилийн эцсийн байдлаар 234.5 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байна. Үүнээс 4.9 мянга нь өнгөрсөн оны IY улиралд шинээр нэмэгдсэн бол 9.2 мянган хуулийн этгээд татан буугджээ.


Нийгмийн даатгал, халамж: Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ өмнө оны мөн үеэр 590 тэрбум төгрөгөөр буюу 19.3 хувиар өсжээ. НДЕГ-ын мэдээллээр Нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны эцэст 4317.8 тэрбум төгрөг болж, өмнө оныхоос 787.9 тэрбум төгрөгөөр буюу 22.3 хувиар өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнө оныхоос өсөхөд:

  • Тэтгэврийн даатгалын сангийн орлого 635.2 тэрбум төгрөгөөр буюу 21 хувиар,
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 65.2 тэрбум төгрөгөөр буюу 31.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрүүл мэндийн даатгалын сан: Тус сангийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 369.3 тэрбум төгрөгөөр буюу 30.3 хувиар нэмэгджээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2023 оны эцэст 1588.7 тэрбум төгрөг болж, өмнө оныхоос 369.3 тэрбум төгрөгөөр буюу 30.3 хувиар нэмэгджээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 2023 оны эцэст 1552.2 тэрбум төгрөг болж өмнөх оныхоос 212.7 тэрбум төгрөгөөр буюу 12.1 хувиар буурсан байна.

 

Холбоотой мэдээ