Завханд жуулчдыг хүлээн авах үйлчилгээний газруудыг бүртгэлжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-27 11:50:15

Завхан аймагт дотоодын болон гадаадын аялагчдыг хүлээн авах стандарт шаардлага хангасан үйлчилгээний газруудын судалгаа хийжээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд байгалийн үзэсгэлэнт газар нутагт байрлах амрагчдын тав тухыг хангасан 11 томоохон амралт жуулчны бааз бүртгэгджээ. Эдгээр жуулчны баазуудын хамгийн хол нь аймгийн төвөөс 130 кмт Отгонтэнгэр уулын өвөрт байрлах Отгон буянт хангай нэртэй жуулчны бааз юм. Харин нь хамгийн ойр нь аймгийн төвөөс долоон км-т байрлах Алдархаан сумын нутаг Мөстийн ам жуулчны бааз юм байна. Мөн аялагч жуулчид амрагчдыг хүлээн авах найман рашаан сувилал, аймгийн төвд 11 томоохон зочид буудал рестораныг аймгийн Аялал жуулчлалын холбооноос жуулчдыг хүлээн авахад тохиромжтой хэмээн бүртгэжээ.

Б.Мягмарсүрэн/Завхан/

Холбоотой мэдээ