ДОРНОГОВЬ. Тариалангийн талбайн хэмжээ 34.4 га-гаар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-08 14:50:30

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Шинэ хөдөө” төслийг  хэрэгжүүлж Дорноговь аймагт улсын төсвийн 2,0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 952,5 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн төрлийн хэмжээст хүлэмж 350 ш, 899,2 сая төгрөгийн үнэ бүхий 40 морины хүчтэй дугуйт трактор 20 ширхэг, анжис 20 ширхэгийг тариалан эрхлэгчдэд нийлүүлжээ.

Мөн моторт сийрүүлүүр 20 ширхэг, сийрүүлэгч манагч 20 ширхэг, төмс суулгагч 20 ширхэг, хүнсний ногооны үрлүүр 20 ширхэг, 38,0 сая.төгрөгийн үнэ бүхий 1,5 тн -ы багтаамжтай 40 ш усны нөөцийн савыг шинээр нэмэгдүүлэн 14 сумын газар тариалан эрхлэгчдэд олгосон гэж аймгийн ХААГ-аас мэдээлэв.

 ХХААХҮЯ-наас 2023 оны тариалалтад 80 хувийн хөнгөлөлттэй олгосон 11 төрлийн хүнсний ногооны үрийг 14 сумын газар тариалан эрхлэгчдэд олгон дэмжлэг үзүүлсэн аж.

Өнгөрсөн оны тариалалтаар 338 өрх, 30 аж ахуйн нэгж, байгууллага төмс 21.8 га -д, хүнсний ногоо 81.9 га -д, жимс, жимсгэнэ 9,6 га -д, малын тэжээлийн ургамал 56,1 га-д нийт 169,4 100 га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оныхоос  талбайн хэмжээ 35,4 га талбайгаар нэмэгджээ. Мөн 900 м2 өвлийн хүлэмж, 29520 м2 зуны хүлэмжинд тариалалт хийж урьд оноос хамгаалагдсан хөрсний тариалалтыг 19200 м2 -аар нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ