“Эрдэнэтийн уурхайчид” “ШУТИС акулууд”-ыг хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-27 12:08:21

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн Дээд лигийн тэмцээн үргэлжилсээр байна. Өчигдөр болсон тоглолтод “Эрдэнэтийн уурхайчид” “ШУТИС акулууд”-ыг 80:63-ын харьцаатай хожсон юм.


Ийнхүү аваргууд асуудалгүй 13 дахь хожлоо авснаар арванхоёрдугаар сарын 31-нд “BCH Гарьд” 12-2, “Эрдэнэтийн уурхайчид” 13-1 гэсэн амжилттай үндэсний дээд лигийг тэргүүлэгч хүчирхэг багуудын хооронд болох маш ширүүн өрсөлдөөнөөр энэ оны хамгийн сүүлийн тоглолтыг хаахаар болж байна.


Хэрэв аваргууд хожигдол хүлээвэл “BCH Гарьд”, “Эррдэнэтийн уурхайчид”, “IHC Апес3 багууд адилхан 13-2 гэсэн амжилттай болох юм.


Харин “Хасын хүлэгүүд” “Өмнөговь Ёлууд”-ыг хожиж улирлын 8 дахь хожлоо авч хүснэгтийн 5 дүгээр байрт орж ирсэн байна.


Үндэсний дээд лигийн хүснэгт. 2023.12.26


Холбоотой мэдээ