ДАРХАН-УУЛ: 400 гаруй хүүхэд шатрын анхан шатны сургалтад хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-26 16:24:31

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дархан хотын ерөнхий боловсролын сургуулиудад таван жилийн хугацаанд 18 удаа шатрын сургалт зохион байгуулж, 400 гаруй хүүхдийг анхан шатны мэдэгдэхүүнтэй болгон, гүнзгийрүүлж чадавхжуулжээ.




Уг ажлыг УИХ-ын гишүүн ЁЗСХБХ-ны дарга Б.Баттөмөр санаачилж, “Улаан бэрс” шатрын клубийн багш О.Ажигцэрэн удирдан явуулсан аж.


Шатрын спорт нь өсвөр насны хүүхдүүдэд чөлөөтэй сэтгэх, сууж сурах, анхаарал төвлөрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж шатрын спортын нэгдүгээр зэргийн тамирчин, АБТА О.Ажигцэрэн онцолж байлаа.




Цаашид “Улаан бэрс” шатрын клуб нь гүнзгийрүүлж суралцах сонирхолтой хүүхдүүдийг клубийнхээ тамирчнаар авч, аймаг, улс, тив, дэлхийн тэмцээнд оролцуулах зорилго дэвшүүлэн ажиллаж байна.




Түүнчлэн клубийн системээ сайжруулж, тамирчдын ур чадварыг хөгжүүлэхэд анхаарахын зэрэгцээ уралдаан зохион байгуулж, 4000 хүүхдийг сургалтад хамруулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ