ДОРНОГОВЬ: Орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-26 14:28:10

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн Нийгмийн даатгалын санд 50911.4 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 51878.7 сая төгрөгийн орлогыг бүрдүүлж орлогын төлөвлөгөөг 101.9 хувиар биелүүлжээ.


Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийгмийн даатгалын сангийн орлого 30,53 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн зардал 63498.1 сая төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 60237.2 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгож, 5.1 хувийн хэмнэлт гаргасан аж.

Холбоотой мэдээ