ДОРНОГОВЬ: Балдангийн Мааньзав баатрын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-20 11:10:12

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хатанбулаг сумын ЗДТГ-ын барилгын өмнө "ХАТАНБУЛАГ-100" нэртэй цэцэрлэгт хүрээлэнг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьжээ.


Ирэх жил тус сум байгуулагдсаны 100 жилийн ой тохионо. Цэцэрлэгт хүрээлэнг Богд хаант Монгол Улсын Ардын баатар Балдангийн Мааньзавын нэрэмжит болгосон. Эл бүтээн байгуулалтыг нийгмийн хариуцлагын хүрээнд "Тахилт хайрхан транс" ХХК, "Ти Ти Си Энд Ти" ХХК 894,5 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг, хөрөнгө оруулалтаар байгуулсан гэж орон нутгаас мэдээлэв.


Богд хаант Монгол Улсын баатар Мааньзав Монголын баруун, зүүн талаар цөмрөн орж ирсэн дээрэмчидтэй удаа дараа тулалдаж бут цохиж байжээ.

Холбоотой мэдээ