ЗАВХАН: Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо цөөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-12-19 17:15:05

Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Тус аймагт бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеэс 33.0 хувиар буурчээ.


Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй хүний тоо 352 болсон байна. Аймгийн хэмжээнд 202 эмэгтэй ажил идэвхтэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 54.4 хувийг эзэлж байна.


Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 14.5 хувь нь 15-24 нас, 25.0 хувь нь 25-34 нас, 32.8 хувь нь 35-44 насныхан байна. Ажилгүйчүүдийн 10.2 хувь нь боловсролгүй, 54.0 хувь нь бүрэн дунд, 4.3 хувь нь техникийн болон мэргэжлийн боловсролтой байна. Харин 21 хувь нь дээд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.


Ажил идэвхтэй хайж байгаа бүртгүүлсэн иргэдийн эрэгтэй нь улирлын чанартай, харин эмэгтэйчүүд байнгын ажлын байрыг сонирхож байгаагаа судалгаанд бичсэн байна.


Дээрх бүртгэл судалгаанд ажил хайж байгаа гэж сүүлийн дөрвөн долоо хоногт цалин хөлс, орлого олох зорилгоор ямар нэгэн хэлбэрээр ажил хайсан эсвэл хувийн бизнес эхлүүлэх оролдлого хийсэн хүн юм.


Ажил хайх гэдгийг ажилд зуучлах төрийн болон хувийн байгууллагад бүртгүүлэх. Ажлын байрны талаар мэдээлэл авч ажил олгогчтой холбогдсон. Ажлын зар, цахим хуудсаар ажил олгогчид хандах.


Нийтийн үйлчилгээний газруудын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих гэх мэт ажил олох оролдлого идэвхтэй хийхийг ажил идэвхтэй хайгч гэж ойлгоно. Харин ажлын байрны талаар мэдээлэл авсан ч ажил олгогчид хандаагүй бол идэвхтэй оролдлого хийсэн гэж үзэхгүй хэмээн аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 


Ташрамд, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан ажил идэвхтэй хайж буй 30 гаруй дээд болон дунд боловсролтой залуучууд ажлын байртай болсон байна. 

Холбоотой мэдээ