ДОРНОГОВЬ: Ихэнх нутгаар цас орж хүйтрэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-13 10:15:17

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 13/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд энэ оны арванхоёрдугаар сарын 14,15-нд Дорноговийн нийт нутгаар ахиу цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд нийт нутгаар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурах төлөвтэй.

Агаарын температур хугацааны эхэнд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Харин 12 дугаар сарын 16-наас нийт нутгаар хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 20-25 хэм бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байх нь.

Холбоотой мэдээ