ХОВД: Ахмадын байгууллагын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-06 14:07:22

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг Ахмадын байгууллагууд өнөөдөр “Шинэ сэргэлт- Хамтын ажиллагаа-Хөдөөгийн сэргэлт” сэдвийн хүрээнд уулзалт зохион байгууллаа.

17 сумын ахмадын хороо, Жаргалант сумын 12 багийн ахмадын зөвлөл, ахмадын 19 төрийн бус байгууллагын төлөөлөл энэ удаагийн уулзалтад оролцлоо.  

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 10 мянга гаруй ахмад настан аж төрж байна. 


Тэднийг  хөгжүүлэх,  нийгмийн идэвх оролцоог нь дээшлүүлэх чиглэлээр 2023 онд хэрэгжүүлэсэн онцлох ажлын тайланг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар оролцогчид санал бодлоо солилцлоо.

Мөн төрийн үйлчилгээг ахмадуудад ойртуулах боломж, ахмад настныг дэмжих хөтөлбөр, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл солилцож, ахмадуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэв.
  

Зөвлөгөөний үр дүнд бүх шатны ахмадын байгууллагын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо сайжирна. Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьдралын чанарыг дээшлүүлэх, тэдний ажлын туршлагыг хуваалцах, нөлөөллийн олон талт ажилд татан оролцуулах чиглэлээр гаргасан санал, зөвлөмжийг 2024 оны ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх юм. 

Холбоотой мэдээ