Сүүлийн Гранпригээс Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-04 16:47:18

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Паратаеквондогийн 2023 оны сүүлийн гранпри тэмцээн Английн Манчестер хотноо зохиогдож байна.


Тус тэмцээнд манай улсаас чансааны онооны дагуу гурван тамирчин оролцсон ба -63 кг жинд МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. 


Тэмцээний үеэр “Дэлхийн таеквондогийн холбоо”-ноос оны шилдгүүдээ шалгаруулж байгаа ба манай улсаас дараах эрхмүүд 2023 оны шилдэг тамирчдын жагсаалтад өрсөлдөж байна. 

  • 2023 оны дэлхийн шилдэг тамирчин: Паратаеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Дэлхийн таван удаагийн аварга, Азийн наадмын аварга МУГТ Г.Болор-Эрдэнэ
  • 2023 оны дэлхийн шилдэг дасгалжуулагч:  Паратаеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар нар тус тус нэр дэвшжээ.

2023 онд МУГТ Г.Болор-Эрдэнэ нийт 10 тэмцээнд оролцсоны 9 тэмцээнд нь финалд шалгарсан амжилт үзүүлж жиндээ хэр хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлан харуулсаар байна. 

Холбоотой мэдээ