Цэргийнхэн эх орондоо Дэлхийн аваргын цом авчирлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-04 15:32:55

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Азербайжаны нийслэл Баку хотноо "Баку 2023" 36 дахь удаагийн цэргийн ДАШТ зохиогдлоо.


Энэ удаагийн ДАШТ-ээс манай тамирчид 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл, нийт 10 медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр тэргүүлж, аваргын цомыг гардсан байна.

ДАШТ-ий 4 алтан медалийг бүгдийг нь дэвжээнд зодоглосон эмэгтэй тамирчид авсан юм.


Медальт тамирчид:

Эмэгтэйчүүд:

50 кг - ОУХМ Б.Мөнхнар алт

62 кг - МУГТ С.Цэрэнчимэд алт

65 кг - Н.Нархажид алт

72 кг - Д.Цогзолмаа алт

53 кг - Г.Оюундарь  мөнгө

55 кг - Б.Отгонтуяа мөнгө


Эрэгтэйчүүд:

65 кг - Ц.Цогбадрах  мөнгө

61 кг - Э.Энхболд  хүрэл

70 кг - Ц.Чинзориг  хүрэл

79 кг - О.Сүлдхүү  хүрэл

Холбоотой мэдээ