Улирлын хамгийн хол зөрүүтэй ялалт

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-04 11:57:03

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн “Алтан цом”-ын энэ улирлын хамгийн олон давааны зөрүүтэй барилдаан өчигдөр боллоо.

 

Хагас шигшээ шатны хамгийн хол зөрүүтэй эхний ялалтыг Ховд аймгийн бөхчүүд авсан юм. Идэр аварга заан харцагуудаар ахлуулсан Ховдын хүчтэнүүд Дорноговь аймгийн багийг 22-3-ын харьцаатай ялснаар Алтан цомын энэ улирлын хамгийн олон давааны зөрүүтэй ялалт болж байна.

 

Ховд аймгийн багаас Аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага Г.Ганхуяг нар тугаа тавантаа тойрч, манлай заан Б.Пүрэвсайхан сүүлийн тойрогт тахим өгөв. Олон шилдэг арслангуудаас Ховд дэвжээний бөхчүүд энэ удаа Мөстийн өндөр арслан Ц.Төмөрцоожийг гараанд гаргалаа. Түүний хувьд багаасаа хамгийн тааруу амжилт үзүүлж 3 даваа авсан нь эсрэг багийн бүх бөхчүүдийн даваатай тэнцжээ.

 

Дорноговийн багаас Архангайн Х.Очирхуяг хоёр даваа, нутгийн хүү Аймгийн арслан Б.Бадрал нэг даваа авлаа.

 

Ийнхүү Алтан цомын гол өрсөлдөгч Аварга заануудаар манлайлуулсан Холын цэнхэр Ховд нутгийн Хүчтэнүүд хэсгийн эхний ялалтаа авлаа.

Холбоотой мэдээ