ДОРНОГОВЬ: Соёлын бүтээлч сар аяны хаалтыг "Бид соёлынхон" урлагийн тоглолтоор өндөрлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-04 10:29:17

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. "Соёлын бүтээлч сар" аяны хаалтыг Дорноговь аймгийн соёл, урлагийн байгууллагууд "Бид соёлынхон" урлагийн тоглолтоор өндөрлөлөө.


Урлагийн тоглолтод Соёл, урлагийн газар, Музей сургалт судалгааны төв, Төв номын сан болон 14 сумын Соёлын төвийн 50 гаруй соёлын ажилтнууд оролцож олон нийтэд өөрсдийн дуу хуур, шүлэг бүжиг зэрэг авьяас чадвараа үзүүлэн хамтран оролцлоо.


Соёлын бүтээлч сарын хүрээнд аймгийн соёл, урлагийн байгууллагууд хөгжмийн зохиолч Б.Ганболдын дууны уралдаан, “Би зураач” боловсролын хөтөлбөр, хуульч Сандагийн нэрэмжит “Яруу найргийн наадам, хөгжмийн зохиолч Ц.Жагдалын нэрэмжит “Тал нутгийн аялгуу” дууны уралдаан, сумд тус бүрдээ урлагийн тоглолт,  “Саранхөхөө” театрын уран бүтээлчид “Эх орондоо харих болтугай” драмын жүжиг  зэрэг соёлын ажлыг олон нийтэд хүргэжээ. 

Холбоотой мэдээ