ТӨВ: “Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж” чуулга уулзалтыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-12-01 17:38:59

Зуунмод, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/ Төв аймгийн Зуунмод хотноо “Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж” чуулга уулзалт болж байна. 


Чуулга уулзалтад 24 сумын 238 иргэн, танхимаар Зуунмод, Борнуур, Эрдэнэ сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд, тэдний асран хамгаалагч нар оролцож байна.


“Энэ уулзалтаар Хөгжлийн бэршээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх арга замыг хамтдаа хэлэлцэхээр төлөвлөсөн.


Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, ГБХЗХГ, ХХҮГ, Залуучуудын хөгжлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Дэлхийн зөн Төв орон нутгийн хөтөлбөр хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн чуулганы төгсгөлд оролцогчдоос сэтгэл ханамжийн судалгаа авч үр дүнг мэдээлэх болно” гэв.


Холбоотой мэдээ