“Хасын хүлгүүд” баг дөрөв дэх хожлоо авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-01 14:39:18

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.


Өчигдөр “ШУТИС Акулууд” болон “Хасын Хүлэгүүд” багуудын тоглолт маш өрсөлдөөнтэй болж, “Хасын хүлгүүд” 92:85 гэсэн онооны харьцаатайгаар ялалт байгууллаа.


“Хасын хүлгүүд” нэмэлт цагт тэргүүлж долоон онооны зөрүүгээр улирлын дөрөв дэх хожлоо авсан юм.

Холбоотой мэдээ