ТӨВ: Аймгийн тэргүүний болон жишиг багуудыг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-29 17:20:26

Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод хотноо энэ сарын 28,29-ний өдөр зохион байгуулсан Засаг дарга нарын семинарын үеэр үйл ажиллагаагаараа тэргүүлсэн багуудад шагнал гардуулав.

 

Тодруулбал, Аймгийн тэргүүний баг”-аар Батсүмбэр сумын Сөгнөгөр-Баянгол 3 дугаар баг шалгарав. Энэхүү баг нь байгаль орчинд ээлтэй, эко орчин бүрдүүлэх ажлыг өрнүүлэн, хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгож, ажлын байрыг нэмэгдүүлэх,  төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлжээ.

 

“Аймгийн жишиг баг”-аар Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг шалгарсан байна. Тус баг нь Төр засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, ISO-9001 стандартыг нэвтрүүлэх, багтаа тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлэх, ахуй үйлчилгээний төвийг тогтвортой ажиллуулах зэрэг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн ажиллав.

 

Мөн “Аймгийн жишиг баг”-аар Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг шалгарав. Уг баг нь тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх, гүүр барих, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг амжилттай зохион байгуулж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн ажилласан дүнтэй байна” гэв.



Төв аймаг 27 сум, 97 багтай. Засаг захиргааны хамгийн олон нэгжтэй аймаг гэдгээрээ онцлогтой. 


Холбоотой мэдээ