Уурын зуухаа түрээсээр ажиллуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСАймаг орон нутгийн болон тухайн сургуулийн төсөв хүрэлцэхгүй байгаа тул Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн уурын зууханд өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийж, энэ өвөл түрээслэн ажиллуулахаар төлөвлөж байна.
Увс аймгийн Улаангом сумын “Увс-Эрдэм” ахлах сургууль нь алслагдмал багт буюу Чандманьд оршдог тул төвийн нэгдсэн системд холбогдоогүй, өөрийн уурын зуухаараа хичээлийн болон дотуур байраа халаадаг юм.
Тус уурын зуухны барилга болон 250 квт-ын хүчин чадалтай нам даралтын уурын зууханд засвар үйлчилгээ хийж, шугам сүлжээ, гүний худгийн байнгын ажиллагааг хангах шаардлагатай байгаа аж.
Тус сургуульд Улаангом сумын 300 гаруй сурагч суралцдаг бөгөөд өвлийн улиралд тав тухтай суралцах нөхцөл боломжийг нь нэн яаралтай хангаж өгөх хэрэгтэй байгаа аж.
Увс аймаг Б.Батхүү