ДУНДГОВЬ: “E-Mongolia” систем дэх үйлчилгээг дахин загварчилж шинээр нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-29 16:52:59
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. E-Mongolia” систем дэх орон нутгийн үйлчилгээг дахин загварчилж, шинээр нэвтрүүлэх зорилгоор “И-Монгол академи” Улсын төсөвт үйлчилгээний газрын Салбар дундын газрын дарга Х.Энхманлайгаар ахлуулсан ажлын баг Дундговь аймагт ажиллаж байна.


Ажлын баг тус аймагт 5 хоног ажиллаж, орон нутгийн төрийн байгууллагуудын үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д нэвтэрсэн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчлах, шинээр цахимжуулах үйлчилгээний судалгааг гаргаж, орон нутгийн иргэд, төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулах юм.


Тодруулбал, энэ хугацаанд цахимжсан төрийн үйлчилгээний нөхцөл байдлын шинжилгээ хийх, ашиглаж буй системүүдийн судалгаа хийх, цахим үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа авах, байгууллагуудын олон шатлалт үйлчилгээнд сайжруулалт хийх, хуучин үйлчилгээний системд өөрчлөлт хийх, шинээр нэвтрэх үйлчилгээг судлах бодлогын даалгавар боловсруулах зэрэг ажлыг гүйцэтгэж, ахмадууд, иргэд, сумын үйлчилгээний ажилтнууд, төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж чадавхжуулна хэмээн Дундговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ