БАЯН-ӨЛГИЙ: Монголын инженер Малайз Улсын төмөр замын төсөлд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-29 12:38:32

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монголын залуу инженер О.Ерхулан Малайз Улсын “East Cost Rail Link” (Зүүн эргийн төвөр замын сүлжээ) төмөр замын төсөлд талбайн инженерээр ажиллаж байна.


Түүний хувьд  2015 онд БНХАУ-ын Чиндао хот дахь Чандуны шинжлэх ухаан, техникийн их сургуулийг геодези мэргэжлээр төгсжээ. Сургуулиа төгссөний дараа Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг барих төсөлд ажилласан байна. Мөн Бруней Улсын нийслэл Бандер Сери Бегаван хотыг Тембуронг дүүрэгтэй холбодог далай дээгүүр 30 км урттай гүүр барих төсөлд геодезийн хяналтын ерөнхий инженерээр ажиллажээ.  


Харин энэ оны 5 дугаар сараас эхлэн Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотыг тус улсын зүүн эргийн эдийн засгийн онцгой бүс, зүүн хойд нутагт орших Келентан мужийн төв Кота-Бару хоттой холбох “East Cost Rail Link” төмөр замын төсөлд оролцож, талбайн инженерээр ажиллаж байна. Тус төсөл нь 2028 он хүртэл үргэлжлэх аж.


О.Ерхулан Монгол Улсад ч дээрхтэй төстэй томоохон төслүүд хэрэгжих нь цаг хугацааны л асуудал гэж үздэг ба тухайн үед эх орондоо ирж мэдлэг, туршлагаа улс орныхоо хөгжил, дэвшилд зориулах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийллээ.    

Холбоотой мэдээ