ӨВӨРХАНГАЙ: Платформоор дамжуулан үзүүлж буй үйлчилгээг дахин загварчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-28 17:23:13

Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. “И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын төслийн менежер Д.Батчимэгээр ахлуулсан баг Өвөрхангай аймагт ажиллаж, төрийн байгууллагуудын E-Mongolia платформоор дамжуулан үзүүлж буй үйлчилгээнүүдийг дахин загварчилж, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх чиглэлээр заавар, зөвлөгөөг өглөө.


Орон нутгийн хэмжээнд төрийн 145 үйлчилгээ цахимжсанаас Өвөрхангай аймаг 67 үйлчилгээг цахимд оруулсан юм. Ажлын баг 10 байгууллагын 83 үйлчилгээний процессын судалгааг авч, 23 шийдвэрлэх албан хаагчийн эрхийн тохиргоо болон мэдээллийг шинэчилжээ.


Цаашид иргэд болон төрийн албан хаагчид, цахим сүлжээ хариуцсан операторуудад мэдээллийн технологи ашиглах ур чадварын сургалтуудыг зохион байгуулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хөнгөн шуурхай үзүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцааг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн “E-Mongolia”-г хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг авч, цаашдын чиг хандлагыг тодорхойлох аж.

Холбоотой мэдээ