Хилчин залуу зүүн Азийн аварга болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Хонгконгт арваннэгдүгээр 23-26-ны өдрүүдэд зохион
байгуулагдсан Муайтайн зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд “Алтан шонхор”
клубээс хоёр тамирчин оролцож -57кг жинд Хилийн цэргийн 0132 дугаар ангийн
ахлагч, Б.Гансэлэм алтан медаль хүртэж, аварга болсон төдийгүй тус тэмцээний
шилдэг тоглогч цомын эзэн болжээ.
Харин -71 кг жинд Хилийн цэргийн 0303 дугаар ангийн
ахлагч, П.Еламан мөнгөн медаль хүртсэн байна.