ОРХОН: Дугуйн замыг эхлүүлж, авто замаа өргөтгөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-27 16:22:35
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Орхон аймаг энэ онд есөн байршилд 4,4 километр авто замыг асфальтаар хучиж орон нутгийн төсвөөс нэг тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн 2,1 тэрбум төгрөгөөр гэр хорооллын багуудад сайжруулсан зам буюу бетонон дугуйн мөрт зам тавьсан байна.

Согоот, Хүрэнбулаг, Зэст, Оюут багийг тойрсон 4.2 км унадаг дугуйн замыг орон нутгийн төсвийн 976 сая төгрөгөөр барих ажлыг эхлүүлж, Захиргааны IV байрны уулзварыг өргөтгөж 2-4 эгнээ болгон явган хүний зам, гэрлэн дохио болон гэрэлтүүлийг бүрэн шийдвэрлэжээ.

Ирэх онд Орхон аймаг авто замын шинэчлэлтдээ 50 тэрбум төгрөг зарцуулна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард Орхон аймагт ирэхдээ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 50 тэрбум төгрөг гаргаж орон нутгийн зам, дэд харилцааг өргөжүүлж, авто замаа шинэчлэхэд нь шийдвэрлэ гэж үүрэг болгосны дагуу зураг, төсвийн ажлыг нь эхлүүлжээ. 

Холбоотой мэдээ