Х.Ундрам “Dubai cup-2023” тэмцээнээс хүрэл медаль зүүлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-27 11:41:35

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Уран сайхны гимнастикийн “DUBAI CUP-2023” тэмцээнд Гимнастикийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Ундрам амжилттай оролцож (All round) нийлбэр дүнгээр 107,15 оноогоор хүрэл медаль хүртлээ.

 

Энэхүү тэмцээнд 15 орны 350 гаруй тамирчид өрсөлдсөн байна.

Холбоотой мэдээ