ӨВӨРХАНГАЙ: Төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Улс тунхагласны баярыг тохиолдуулан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс Төрийн захиргааны алба хаагчдын тангараг өргөх ёслолыг өнөөдөр зохион байгууллаа.
Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад тэнцэн төрийн захиргааны албан хаагч болж буй залууст хандан аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц.Ганболд баяр хүргэж, ажлын байрандаа ёс зүйг эрхэмлэн төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж, богино хугацаанд дадлагажин мэргэжлийн ур чадвараа цаг ямагт дээшлүүлж ажиллахыг захисан юм.
Аймгийн
Төрийн албаны салбар зөвлөлөөс энэ онд төрийн албаны ерөнхий шалгалтыг дөрвөн удаа
зохион байгуулсан бөгөөд
давхардсан тоогоор 384 иргэн
шалгалт өгснөөс164 хүн тэнцэн төрийн
албан хаагчийн нөөцийг нэмэгдүүлээд байна.
Аймгийн
хэмжээндтөрийн захиргааны албан тушаалын 147 сул
орон тоог зарлан сонгон шалгаруулалтыг зохион байгуулснаар 92 иргэн тэнцэж, ажилдаа томилогджээ.