ОРХОН: БНХАУ-ын Ухань хоттой шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-22 16:03:56
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Ху Ли Шан-аар ахлуулсан төлөөлөгчид  Орхон аймагт зочиллоо. 

Орхон аймаг  БНХАУ-ын Ухань хоттой  найрамдалт харилцаа тогтоох асуудлаар 2021 оноос  хэлцэл хийж эхэлсэн бөгөөд өнөөдөр хөдөө аж ахуй, нийтийн тээвэр, эрүүл мэнд, боловсрол, ухаалаг хот буюу цахимжуулалтын чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Цаашид Ухань хоттой үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологи дамжуулалтаараа хамтран ажиллах боломжтойг гэж аймгийн Засаг дарга С.Батжаргал онцоллоо. 



Холбоотой мэдээ