Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд Киришима Б.Лхагвасүрэн түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-27 09:28:44

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Озэки Киришима Б.Лхагвасүрэн Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 2 дахь удаагаа түрүүлснээр монгол сүмочдын 100 дахь түрүүг авлаа.

 

Тэрээр 2023 онд 62 давж хамгийн олон даваа авсан бөгөөд энэ зиндаанд түрүү авсан бөхчүүдээс Озэки цолтой анхны сүмоч болж байна.

 

Монголчууд Асашёрюү аварга анх түрүүлсэн 2002 оны "Кюүшү Башё"-гоос хойш 21 жилийн дараа 100 дахь түрүүг ийнхүү авчээ.

Холбоотой мэдээ