Аргаль янгирт хүзүүвч зүүж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байх Их нартын байгалын нөөц газрын аргаль, янгирыг хамгаалах зорилгоор тодорхой төсөл хөтөлбөрүүдийг НҮБ, БОАЖЯ, АНУ-ын Денвер Зологийн сан зэрэг олон улсын байгууллагууд хэрэгжүүлж ирсэн.
Наймдугаар сарын 20-ноос эхлэн АНУ-ын Денвер Зологийн сангийн мал эмч мэргэжилтнүүд, МУИС-ийн профессор, судлаачид, оюутнуудын хамтарсан баг Ихнартын байгалын нөөцийн газарт ажиллаж аргаль, янгирт дохиолол бүхий хүзүүвч суулгах ажлыг хийж эхлээд байна.
Энэ удаа 5 аргаль, 2 янгирт дохиолол бүхий хүзүүвчийг суулгах юм. Хүзүүвч суулгаснаар аргаль янгирын судалгааг цаашид нарийвчилж хийх, ан амьтдыг хамгаалахад ихээхэн ач холбогдолтой байдаг аж.
Х.Эрдэнэбулган