ДОРНОГОВЬ: “Эрсдэл ба стандарт” үндэсний форум болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-20 13:51:04

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. “Эрсдэл ба стандарт” үндэсний форум Дорноговь аймгийн Сайншанд хотод өнөөдөр болж байна.


Арвандөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа форумд аймгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэг ойлголтыг олгох, эрсдэлийг тодорхойлоход чиглэжээ.


Мөн гамшигт  өртөх болон эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг удирдах стандарт, даатгалын тогтолцоог сайжруулах, хот байгуулалт, зам тээвэр зэрэг дэд бүтэц олон хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор мэдээлэл солилцож цаашид хамтран ажиллах талаар хэлэлцэж байна.


Форумд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Засаг даргын харьяа агеантлагийн төлөөлөл, боловсрол эрүүл мэндийн салбарын ажилтнууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байна.   

Холбоотой мэдээ