“Starship” сансрын хөлгийг хөөргөх туршилтыг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-11-17 09:35:21

НЬЮ-ЙОРК, 2023 оны арваннэгдүгээр сарын 17. /AP/. Америкийн “SpaceX” компани Ангараг руу нисэхэд зориулагдсан “Starship” сансрын хөлгийнхөө туршилтын загварыг хөөргөх ажиллагааг техникийн шалтгааны улмаас бямба гарагт болгож хойшлуулснаа мэдээлжээ.


Уг хөлгийг Техас муж улсын Бока-Чика хот дахь сансрын буудлын хөөргөх талбайгаас өнөөдөр өглөө буюу 11 дүгээр сарын 17-ны өглөө хөөргөхөөр төлөвлөж байсан юм. "Бид сараалжин тогтворжуулагчийн дамжуулагчийг солих шаардлагатай байгаа тул хөөргөх ажиллагааг бямба гараг хүртэл хойшлууллаа" гэж тус компани олон нийтийн X (хуучнаар Twitter) сүлээн дэх хуудсандаа бичсэн байна. 


“SpaceX” компани “Starship” хөлгийн загварыг суурилуулсан зөөгч пуужинг дөрөвдүгээр сарын 20-нд хөөргөж туршжээ. 120 метрийн урттай уг пуужин хөөргөснөөс хойш 2 минут 30 секундийн дараа 38 км-ийн өндөрт хяналтгүй эргэлдэж, дараа нь дахин 1 минут 30 секундийн дараа дэлбэрсэн байна. 


Холбоотой мэдээ