ӨВӨРХАНГАЙ: Бат-Өлзий суманд шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-17 09:22:32

Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/.  Бат-Өлзий суманд 420 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр ашиглалтад орууллаа.


Улсын төсвийн 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 3 давхар, спорт заал, урлаг танхим бүхий 4200 мкв шинэ сургуулийн барилгыг Бако констракшн ХХК барьж гүйцэтгэсэн байна.  Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 60 бүлэгт 1747 хүүхэд гурван ээлжээр хичээллэдэг. Тэгвэл хичээлийн шинэ байртай болсноор 24 бүлгийн 500 гаруй хүүхдийг шилжүүлэн тав тухтай орчинд сурч хөгжих боломжийг бүрдүүллээ.


Мөн улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 6 бүлэг хичээллэх боломжтой, хоёр давхар, 954 мкв талбай бүхий цэцэрлэгийн барилгыг Шилүүстэй хайрхан ХХК барьж, ашиглалтад хүлээлгэн өглөө. Бат-Өлзий сум нь хоёр цэцэрлэгтэй. Нэмж 3 дугаар цэцэрлэгийг барьснаар сумын 580 гаруй хүүхдээс 450 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болж байна. 



Холбоотой мэдээ