ДОРНОГОВЬ: Ирэх онд улсын төсвийн 105.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-16 13:47:15

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Энэ оны арваннэгдүгээр сард УИХ-аар хэлэлцэн баталсан Монгол Улсын 2024 оны төсөвт Дорноговь аймагт 105.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр баталжээ.


Тухайлбал, “Саран хөхөө театрын барилга 18,5 тэрбум төгрөг, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн цогцолборын барилга 25,1 тэрбум, Даланжаргалан суманд 320 хүүхдийн сургууль 7,8 тэрбум төгрөг, Сайншанд суманд 150 хүүхдийн цэцэрлэг 3,3 тэрбум төгрөг, Дорноговь аймгийн дулааны станцын өргөтгөл 5,9 тэрбум төгрөг, Дэлгэрэх суманд Соёлын төв 4,1 тэрбум төгрөг, Эрдэнэ суманд Соёлын төв 3,4 тэрбум төгрөг зэрэг олон бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр тусгасан байна.


Мөн орон нутгийн иргэдийн санал санаачилгад тулгуурлан зарцуулдаг Дорноговь аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн орлогыг 41.3 тэрбум төгрөгөөр баталжээ.

Холбоотой мэдээ