ӨВӨРХАНГАЙ: Төгрөг сумынхан цэвэр усны шугам сүлжээнд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-15 15:48:03

Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Төгрөг сумын цэвэр ус хангамжийн шугам сүлжээний ажлыг өнгөрсөн бямба гаригт ашиглалтад хүлээж авлаа.


Ажлыг гүйцэтгэгч “Гуа Орд ХХК-иас ус цуглуулах 32 тн багтаамжтай усан сан барьж, 1.6 км шугам татсан бөгөөд төсөвт байгууллагын 11 барилга, 19 өрхийг цэвэр усны шугам сүлжээнд холбоод байна.


Мөн 24 цагаар ажиллах смарт үйлчилгээтэй, 80 метрийн гүн өрмийн хоёр худаг байгуулж, иргэдийг ундны цэвэр усаар хангаад байгаа юм. Тус сум 850 өрх айлтайгаас 200 гаруй нь сумын төвдөө амьдардаг. Тэд 5 км холоос ундны усаа авдаг байсан бол улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэр ус хангамжийн шугам сүлжээг тавьж өгснөөр ундны усны гачаалд орох асуудлыг бүрэн шийдвэрлээд байна. 


Холбоотой мэдээ