ДОРНОГОВЬ: Тусч дэлгүүр, тусч байгууллага аяныг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-15 11:47:25

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 15/МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас “Тусч дэлгүүр”, “Тусч байгууллага” аяныг энэ сард өрнүүлж байна.


Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, аж ахуйн нэгжүүд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, хүүхдийн эрхийг хангахад санаачилга гарган ажиллах юм.


Аж ахуйн нэгжүүд хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд анхаарал хандуулж хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчтай үнэ төлбөргүй утсаар яриулах, ариун цэврийн өрөөг хязгаарлалтгүйгээр ашиглуулах, орчны эрсдэлийг бууруулж ажиллах болон өөрсдийн шинэлэг санал санаачилгыг хэрэгжүүлэн нэгдэх боломжтой гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ