БУЛГАН: Нийтийн сонсгол зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-11-13 19:37:25

Булган, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. 2023 оны аймгийн ИТХ-ын ажлын албаны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийтийн сонсгол зохион байгуулж, 2022 оны төсвийн гүйцэтгэл үр дүн, 2023 оны ОНХС-гийн хэрэгжилт, 2024 оны төлөвлөлт эрэмбэлэлт сэдвээр хэлэлцлээ.


Нийтийн сонсголыг аймгийн Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын эдийн засгийн хөгжлийн хорооны дарга Д.Жаргалсайхан удирдан явууллаа.

 

Нийтийн сонсголд урилгаар иргэний нийгмийн байгууллагууд, баг хороодын иргэд, төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд нийт 50 орчим төлөөлөл оролцсон байна.


Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат үг хэлэхдээ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас жил бүр уламжлал болгон төсвийн мэдээллийг ил тод байлгах зорилгоор иргэдийн дунд хэлэлцүүлэг, сонсгол зохион байгуулж, цаашид иргэдээс болон иргэний нийгмийн байгууллагуудаас гарсан саналуудын дагуу төлөвлөн ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ.

 


Сонсголын сэдвийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтэс төсвийн зарцуулалтын тухайн онуудын мэдээлэл хүргэж, мөн аймгийн Аудитын газраас санхүүгийн тайлангийн дүгнэлтийг оролцогчдод танилцууллаа.





Холбоотой мэдээ