Цэргийн бэлтгэл үүрэгтнүүд сургалтанд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-09-21 20:47:33

Өвөрхангай аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 256 дугаар ангитай хамтран “Дайчилгааны бэлтгэл нөөцийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний сургалт”-ыг 9 дүгээр сарын 7-ноос 14 хоногийн хугацаатай зохион байгууллаа.

Батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг тайван цагт сургаж, бэлтгэх зорилготой тус сургалтыг Батлан хамгаалахын сайд, аймгийн Засаг даргын хамтран ажиллах гэрээнд тусгагдсанаар холбогдох хууль тогтоомжуудын дагуу орон нутагт жил бүр зохион байгуулдаг. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалтыг зохион байгуулах журамд зааснаар энэхүү сургалтанд цэргийн жинхэнэ алба хаасан иргэд 3 жилд нэг удаа хамрагдаж байх ёстой юм.

Дээрх сургалтад Өлзийт, Есөнзүйл, Төгрөг, Сант, Гучин-Ус, Хужирт сумаас нийт 30 иргэнийг хамруулж, гранатомётчин, хими дизометрчин, хими ариутгагч мэргэжлийг шинээр эзэмшүүллээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ