Эрдэнэсант сумын эрүүл мэндийн төвд шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-11-09 11:34:24

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын шийдвэрийн дагуу Төв аймгийн Эрдэнэсант сумын эрүүл мэндийн төвд “УАЗ Фургон” шуурхай албаны автомашиныг шийдвэрлэснийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдөр хүлээлгэн өглөө.


Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус суманд ажиллаж байгаа ажлын багийн бүрэлдэхүүн иргэдийг нүүлгэх шилжүүлэх, зам гаргах ажлыг хоёрдахь өдрөө зохион байгуулж байна.


Сумын хэмжээнд нийт 26 дуудлага бүртгэгдсэнээс зам гаргуулах 13, гэртээ хүргүүлэх, дулаан хувцас, хоол хүнс, түлээ хүргүүлэх 6, машин саатсан 3, намаржаанаасаа өвөлжөө рүү нүүх 3 дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа аж. 


Холбоотой мэдээ