Монгол Улсад адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. БОАЖЯ, “The Natura Conservancy” (TNC) ТББ, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Мэргэжлийн аялал жуулчлалын холбооны төлөөлөгчид “Адал явдалт аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (ATTA)”-ны гүйцэтгэх захирал Шаннон Стоуэллийг хүлээн авч уулзлаа.
БОАЖ-ын сайд
Б.Бат-Эрдэнэ “Монгол Улс цар тахлын өмнө 577 мянга гаруй жуулчин хүлээн авч,
ДНБ-д оруулах эдийн засгийн үр өгөөж 607 сая ам.доллар байсан. Монголд зочлох
жилийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг эргэн сэргээж, улмаар нэг сая жуулчин хүлээн авахыг зорьж байна. Одоогоор 600
мянга орчим жуулчин ирж нэг тэрбум ам.долларын орлого эдийн засагт оруулаад байгаа. Цаашид АТТА-тай хамтран
байгальд түшиглэсэн адал явдалд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллахад
бэлэн” гэдгээ илэрхийлэв.
Байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлал болох адал явдалт
аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэх, адал явдалт аялал жуулчлалын дэлхийн
чуулган, салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг Монгол Улсад зохион
байгуулах чиглэлээр талууд харилцан санал солилцжээ.
Түүнчлэн, “Байгаль
хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлэхээр зорьж
байгаа бөгөөд байгаль
хамгааллын тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгохын нэг нь байгальд ээлтэй тогтвортой аялал
жуулчлал гэдгийг БОАЖЯ мэдээлэв.