Малд явсан найман иргэн цасан шуурганд осгож амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-06 10:56:34

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Амралтын өдрүүдэд Говь-алтай, Ховд, Увс, Архангай, Завха, Булган, Хэнтий, Дундговь, , Сүхбаатар, Өвөрхангай, Төв аймгийн зарим нутгаар 8 мм хүртэл цас орж, салхины хурд 16-20 м/с хүрч, цасан шуурга 1-15 цаг орчим шуурав.


Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Ховд, Увс, Завхан, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 24 суманд малд яваад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон 30 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 46 хүн сураггүй болжээ. Дуудлагын дагуу тухайн аймгуудын эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 37 иргэнийг эсэн мэнд олжээ. Харамсалтай нь Төв аймгийн Эрдэнэсант суманд 6, Лүн суманд 1, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд нэг буюу нийт 8 иргэн малдаа явж байгаад шуурганд төөрч осгон, амь насаа алдлаа. Үүний нэг нь хүүхэд байв.


Одоогоор Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самранд явж байгаад төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.



Холбоотой мэдээ