Борлуулагч залууг хөнөөсөн Д.Пүрэвсүрэн гэгчийг шүүх хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-06 18:17:49

"АПУ"-гийн түгээгч хийж байсан Б.Алтанхуягийн амийг  хөнөөсөн Д.Пүрэвсүрэн гэгч этгээдэд холбогдох шүүх хурлыг пүрэв гарагт хийх боллоо. 

Өнгөрсөн оны есдүгээр сард түгээгч  ажлаа хийж яваад ор сураггүй болсон талийгаачийн цогцсыг олон хоногийн дараа цагдаа нар Налайх дүүрэгт уурхайн цооногоос олж, шүүх шинжилгээгээр мөн болохыг тогтоосон юм. 

Уг хэргийг үйлдсэн гэмт этгээд Д.Пүрэвсүрэн  нь хийсэн үйлдлээ хүлээсэн тул ийнхүү шүүхээр болжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд