ӨНӨӨДӨР: “Тээврийн долоо хоног” эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2023 оны арваннэгдүгээр
сарын 6 /МОНЦАМЭ/.
Арваннэгдүгээр
сарын 6-ны даваа
гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00-10.30 цагт: УИХ дахь намуудын бүлгийн болон ажлын хэсгийн хуралдаан болно.
09.00-10.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: “Бүсийн тээвэр,
логистикийн холболтыг бэхжүүлэх нь" сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон
улсын форумыг ЗТХЯ-наас
санаачлан анх удаа зохион байгуулна.
11.00 цагт: Гандантэгчэнлэн хийдэд: “Буддын шашин ба археологи” эрдэм шинжилгээний хурал болно.
13.30 цагт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18-р хорооны байранд: ЦХХХ-ны сайд Н.Учрал, Монгол шуудан, ОБЕГ-ын төлөөллүүд хаягжилтын асуудлыг шийдсэн талаар мэдээлэл хийнэ. Утас: 9910-3830.