ДОРНОГОВЬ: Төрийн албаны автомашиныг шинэчлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-02 15:17:15

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Сумдын Засаг даргын чиг үүргээ хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад зориулж зарим сумын ЗДТГ-ын албаны машиныг шинэчилжээ.


Тухайлбал Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Хөвсгөл, Эрдэнэ суманд “BAIC BJ40” маркийн суудлын автомашиныг аймгийн Засаг дарга О.Батжаргал гардуулсан байна. Мөн Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд нь зориулж “Land cruiser-J200” маркийн автомашин, “BAIC BJ40” маркийн суудлын автомашин, “Everst” маркийн мотоцикл 10 ширхгийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж гардуулсан байна.


Төрийн албаны ажил үүргээ гүйцэтгэх унааг шинэчилснээр төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, ажлын чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр болно гэж албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ