СҮХБААТАР: 1460 малчин өрхөд 781 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-11-01 09:29:46

Баруун-Урт, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн өвөл, хаврын байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Сүхбаатар аймгийн хэмжээнд 400 гаруй мянган толгой мал хорогдож, малчид их хэмжээний хохирол амссан байдаг. Үүнтэй холбоотойгоор малын индексжүүлсэн даатгалын ажлын баг Сүхбаатар аймагт ажиллаж, 1460 малчин өрхөд 781 сая төгрөгийн нөхөх олговор олгосон байна.


Нийт хорогдсон малын дийлэнхийг бод мал эзэлж байгаа. Нөхөх олговрын тухайд малын хорогдлын хувьд хүрсэн малчид авсан. Ер нь манай малчид аймаг, улсын аварга малчинд өрсөлдөхийн тулд эсвэл банкны зээл авахын тулд малаа даатгуулдаг. Уг нь мал бол миний хөрөнгө гэдгээ ухамсарлаад их бага гэхгүй зорьж даатгуулах нь чухал. МИД байх хэрэгтэй, хэрэггүй гээд олон талаас нь хардаг. Гэхдээ энэ зайлшгүй байх ёстой зүйл. Гагцхүү хууль эрхзүйн орчныг илүү боловсронгуй болгож, хөрсөн дээрээ буудаг, эргээд малчдадаа үр ашигтай байх л шаардлагатай. УИХ-аас ч энэ тал дээр анхаарч холбогдох ажлын баг, хуулийн багийнхан ажиллаж байгаад таатай бас хүлээцтэй байгаа. Мэдээж холбогдох санал хүсэлтээ илгээсэн гэж аймгийн ХХААГ-ын дарга Т.Ган-Очир хэллээ.


Тус аймагт 8900 орчим малчин өрх байдгаас 1700 гаруй малчин малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулжээ.

 

 

Холбоотой мэдээ