Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувьд шилжүүлэх хуулийн төсөл санаачлах саналыг дэмжихийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-31 12:45:54

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Ипотекийн найман хувийг зургаан хувь руу шилжүүлэх зорилгоор байгуулагдсан иргэдийн түр хорооноос мэдээлэл хийлээ.


Түр хорооны төлөөлөл хэлэхдээ “Нийгэмд эрх тэгш байдал алдагдсан. Зарим хүн зургаан хувиар ипотекийн зээл төлж байхад нэг хэсэг нь найман хувиар төлж байна. Үүнд 200 гаруй мянган иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа. D-Parliament системд “Ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувьд шилжүүлэх” хуулийн төсөл санаачлах санал гарсан. Өнөөдрийн байдлаар 18450 хүн гарын үсгээ зурсан байна. 100 мянган хүний гарын үсэг цуглуулбал УИХ-аар орох боломж бүрдэнэ. Санал хүлээн авах хугацаа дуусахад 16 хоног л үлдлээ. 100 мянган хүний гарын үсэг цуглуулах нь хүнд тул бид өнөөдөр мэдээлэл хийж, ард иргэдээсээ D-Parliament-д санал өгөөч гэж гуйж байгаа юм. Энэ бидний хамгийн сүүлийн боломж. Түр хороо одоогоор найман хүнтэй байгаа, санал цуглуулахын төлөө бүх хүчээрээ явна” гэлээ.

Холбоотой мэдээ