"Шэнжөү-16" хөлгийн багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-10-31 10:49:19

БЭЭЖИН, 2023 оны аравдугаар сарын 31 /Xinhua/. Хятадын "Шэньжөү-16" сансрын жолоодлогот хөлгийн багийнхан “Тяньгун” үндэсний сансрын станцад таван сар орчим үүрэг гүйцэтгэснийхээ дараа эх дэлхийдээ өнөөдөр буцаж ирлээ.


"Шэнжөү-16" хөлгийн капсул ӨМӨЗО-ны "Дунфэн" буух талбайд орон нутгийн цагаар 08:11 цагт газарджээ. Энэ удаад тойрог замын станцад үүрэг гүйцэтгэсэн тав дахь багийн гишүүд болох Жин Хайпэн (хөлгийн дарга), Гуй Хайчао, Жу Янжу нар эх дэлхийдээ буцаж ирлээ. Тэд станцад үүрэг гүйцэтгэх хугацаандаа шинжлэх ухаан, технологийн олон туршилт хийснээс гадна хэд хэдэн удаа задгай сансарт гарсан байна.

Одоо "Тянгун" станцад "Шэнжөү-17” хөлгийн багийн гишүүд болох Тан Хунбо, Тан Шэнжиэ, Жян Синлинь нар үргэлжлүүлэн ажиллаж байна. Тэд 10 дугаар сарын 26-нд станцад ирсэн бөгөөд мөн таван сарын хугацаанд шинжлэх ухаан, технологийн туршилтууд хийх юм.




Холбоотой мэдээ