ӨНӨӨДӨР: МОНЦАМЭ агентлагийн япон хэлний “Монгору Цүүшин" сонины 20 жилийн ойн үзэсгэлэнг нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 27-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:
08.30-13.40 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: “Үерийн сургамж, шийдэл” хэлэлцүүлэг болно.
08.30-14.00 цагт: “Новотел” зочид буудалд: Монголын олон суваг
дамжуулагчдын холбооноос “КОНТЕНТ-ЗОХИОГЧИЙН
ЭРХИЙН АСУУДАЛ” форум зохион байгуулна. Утас:
8806-1671.
09.00-12.00 цагт: МҮХАҮТ-д: Монгол
Улсын Шадар сайдын ажлын алба Стандарт, хэмжил зүйн газраас “Импортын барилгын материалын стандарт”
хэлэлцүүлэг зохион
байгуулна.
09.30 цагт: Монголбанканд: “Монгол-Солонгосын хамтын ажиллагаа: Өнөө ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Хуралд төр, засгийн төлөөлөл гадаад, дотоодын албан хүмүүс, судлаачид, шинжээчид, эдийн засагчид оролцоно.
09.00 цагт: Төрийн ордонд: Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний үндэсний зөвлөгөөн болно.
10.00 цагт: Архивын ерөнхий газарт: “Түмний нэг” уран сайхны киноны I,II анги, “Хүний мөр” кинотой холбоотой архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ.
11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: “БАЯРЛАЛАА” төслийн хүрээнд “Үйлдвэрлэлийн технологийн экспортыг дэмжье” сэдвээр эрдэмтэн, малчид мэдээлэл хийнэ.
12.00 цагт: “Монгору Цүүшин 20 жил-онцлох 50 үйл явдал” (2003-2023 он) гэрэл зургийн үзэсгэлэн Уран зургийн галерейд гарна.
13.00 цагт: СТӨ-нд Монгол Улсад орчин цагийн эм зүйн салбар үүссэний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болно.
-Уран сайхны гимнастикийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод 10 дугаар сарын 27-28-нд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулна.