СЭЛЭНГЭ: “Органик хөдөө аж ахуйн түншлэл” II төсөлд 13 сум, 30 гаруй хоршоо хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын
газрын дарга Ө.Сувдаа АДРА Монгол Олон улсын байгууллагын “Органик хөдөө аж
ахуйн түншлэл” II төслийн багийн менежер Э.Дэлгэрсайхан, орон нутаг хариуцсан
ажилтан С.Дэлгэрмаа, агрономич Д.Энхчимэг нарын хүмүүсийг энэ сарын 25-нд хүлээн авч
уулзлаа.
Сэлэнгэ
аймаг АДРА Монгол Олон Улсын байгууллагатай ХАА-н салбарт амжилттай хамтран
ажиллаж байна.
Тус
байгууллагаас Сэлэнгэ аймгийн 13 сум, 30 гаруй хоршоодыг хамруулсан “Органик
хөдөө аж ахуйн түншлэл” II төслийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байгаа
аж.
ХБНГУ-ын
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, АДРА Герман байгууллагаас
санхүүжүүлж буй энэ төсөл 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх
ажээ.
Дээрх төслийн
үндсэн зорилго нь органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тэлж, хамтын
баталгаажуулалтын тогтолцоо, органик хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн
түншлэлийг бэхжүүлэх.
Цаашлаад
орон нутгийн органик хүнсний нийлүүлэлт, борлуулалтын үр ашигтай сүлжээг талуудын
оролцоотойгоор бий болгох.
Мөн органик
үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн амьжиргааг сайжруулах гэсэн олон зүйлд чиглэжээ.