Дуучин Б.Наранцогт "Хөгжмийн эгшиг" тайлан тоглолтоо толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-10-24 15:23:19

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. МУСТА, дуучин Б.Наранцогт анхны бие даасан “Хөгжмийн эгшиг” тоглолтоо Улаанбаатар паласын их танхимд энэ сарын 26-нд үзэгчдэд толилуулахаар боллоо. 


Тоглолтод хуучны уран бүтээлүүд амьд хөгжимтэй эгшиглэхээрээ онцлогтой. Тэрбээр тоглолтдоо 30 гаруй уран бүтээл дуулахаас гадна ЦДБЭЧ-ийн уран бүтээлчид, ятгын чуулгын ятгачид,  дуучин Л.Банзрагч, Мотив хамтлагийн дуучин Т.Ганбаа нар ая дуугаа өргөх аж. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Хишиг" продакшн ажиллаж байна.


Ташрамд дурдахад, дуучин Б.Наранцогт  “Хөгжмийн эгшиг”, “Ижий хань”, “Дөрвөн улирал”, “Нууцхан сэтгэл” зэрэг дууны уран бүтээлээрээ үзэгч түмэндээ танигдсан бөгөөд “Хөгжмийн эгшиг”, “Сүүн залбирал” хэмээх хоёр цомгоо худалдаанд гаргаад буй юм.


Холбоотой мэдээ