ХОВД: Эрт илрүүлгийн хамтарсан баг одоогоор 3100 орчим иргэнд үйлчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-01 11:34:37

Жаргалант, 2023 оны 11 дүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар Ховд аймагт ажиллалаа.     


Үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалтыг эрчимжүүлэх чиглэлээр тэд орон нутгийн удирдлагуудтай мэдээлэл солилцов.   

Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн эрт илрүүлэгт Ховд аймгийн нийт хүн амын 40 гаруй хувь нь хамрагдаад байгаа.   


Энэхүү хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу
Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч, лаборантаас бүрдсэн явуулын багууд одоогоор тус аймгийн иргэдийн дунд үзлэг, шинжилгээ, оношилгоо зохион байгуулж байна.  
  
Тус ажлын явцтай 
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар танилцлаа.   

Эрт илрүүлгийн хамтарсан баг Ховд аймгийн Булган, Мөст, Зэрэг, Мянгад суманд байршин ойролцоох сумын иргэд, малчдыг хуваарийн дагуу үзлэгт хамруулснаар нийт 14 сумын 3100 орчим хүн үйлчлүүлжээ
  
 

Хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд  эрт илрүүлгийн  үзлэг, оношилгоо чухал байр суурь эзэлж байна. Иймээс эрт илрүүлгийн хамтарсан баг 10 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний хүртэл ийнхүү сумын иргэдэд үйлчлэхээр төлөвлөсөн юм.   

 

Холбоотой мэдээ