ДОРНОГОВЬ: Мөнгөн тэтгэмж гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-10-23 14:27:32

Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газраас ерөнхий боловсролын I, II, III сургуулийн 1-12 дугаар ангийн нийт 100 хүүхдэд сурах үйлсэд нь дэм болгож мөнгөн тэтгэмж олгожээ. 


Мөнгөн тэтгэмж нь нэг хүүхдэд 200000 төгрөг бөгөөд Засаг дарга Б.Анхбаяр болон Ерөнхий консул Ли Янь Жюнь нар гардуулсан байна.


Тухайн мөнгөн тэтгэмжийг амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгодог бөгөөд сургуулийн захиргаа хүүхдүүдийн нэрсийг гаргаж өгчээ. Ташрамд дурдахад дээрх мөнгөн тэтгэмжийг 2015 оноос эхлэн өнөөг хүртэл уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн хэмээн орон нутгаас мэдээлэв.

Холбоотой мэдээ